“Дүүгийн маань тэтгэвэрт гарах хүсэлтийг хүлээгээд авсан бол өдийд таван хүүхэдтэйгээ элэг бүтэн байх байсан”

0

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудал дахь “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч, нэг алба хаагч амь насаа алдсан харамсалтай үйл явдал өнөөдөр боллоо.

Амиа алдсан алба хаагч Онцгой байдлын байгууллагад 20 гаруй жил ажилласан нэгэн байжээ. Тэрээр ам бүл зургуулаа амьдардаг бөгөөд бага насны таван хүүхэдтэй байжээ.

Амиа алдсан алба хаагчийн эгч:  

-Дүүгийн маань тэтгэвэрт гарах хугацаа нь болсон байсан. 2023 оны есдүгээр сараас тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн ч хүлээж аваагүй.

Ажиллах хугацаандаа хоёр жил завсарласан. Учир нь албан үүргээ гүйцэтгэж яваад 80 хувийн түлэгдэлт авч, хоёр жил эмчилгээ хийлгэсэн. Онцгой байдлын байгууллагаас 30 хувийн түлэгдэлттэй гэсэн дүгнэлт гаргасан ч маш их хэмжээний түлэгдэлт байсан. Энэ шалтгааны улмаас тэтгэвэрт гарах хүсэлт удаа дараа өгөхөд харгалзаж үзээгүй. Хэрвээ хүсэлтийг хүлээгээд авсан бол өнөөдөр таван хүүхэдтэйгээ элэг бүтэн байх байсан гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *