Австралийн Дотоод хэргийн яамны Хойд Азийн бүс хариуцсан дарга Малколм Маккалистертай хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

0

Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга И.Баатархүү өнөөдөр /2024.04.08/ Австралийн Дотоод хэргийн яамны Хойд Азийн бүс хариуцсан дарга, Бээжин дэх Австралийн Дотоод хэргийн яамны зөвлөх сайд Малколм Маккалистертай танилцах уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр орны цагаачлалын бодлого, визийн зохицуулалттай холбоотой Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид цагаачлалын асуудлаар хамтран ажиллах, харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

          Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга И.Баатархүү уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газраас “2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, 34 орны иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсний нэг нь Австрали Улс гэдгийг тодотгов. Мөн Монгол Улсад албан, хувийн хэргээр түр болон оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэх зорилгоор Монгол Улсын виз олгох журамд өөрчлөлт оруулж, Монгол Улсын бүх ангиллын визийг цахимаар олгох боломж бүрдсэнийг онцоллоо.

            Мөн цаашид Австрали Улсын хуурамч баримт бичгийг таних, илрүүлэх арга туршлагаас хуваалцах, албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтарсан сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

          Австралийн Дотоод хэргийн яамны Хойд Азийн бүс хариуцсан дарга, Бээжин дэх Австралийн Дотоод хэргийн яамны зөвлөх сайд Малколм Маккалистер хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж, мэдлэг, туршлага солилцон хамтран ажиллахаа илэрхийллээ.

            Монгол Улсад Австралийн Холбооны Улсаас 300 гаруй иргэн оршин сууж байгаа бол Австрали Улсад 13 мянга гаруй Монгол иргэд ажиллаж, амьдарч байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *