Н.Өнөрцэцэг хэнд гай болов?

0

Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг “Хэргийг нь бүрэн
шийдвэрлэж дуустал” Зариг мн сайтын нэрийн өмнөөс эрхлэгч сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг нь түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Өмгөөлөгч О.Батсүх нь энэ талаар өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ.

Прокуророос Н.Өнөрцэцэгийн мэргэжлийн үйл ажиллагааг хориглох хүсэлтийг энэ сарын 5-нд Шүүхэд гаргажээ. Прокурорын байгууллага Шүүхэд хүсэлт гаргаж, тухайн хүний мэргэжлийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаж болдог. Гэхдээ энэ хүсэлтийг тухайн хүний мэргэжлийн үйл ажиллагаа хэрэг шалгах үйл явцад сөргөөр нөлөөлж болох үед, тодорхой үндэслэл, тайлбартайгаар гаргадаг аж. Шүүхийн
шийдвэрт мөн Н.Өнөрцэцэгийн эзэмшлийн сайтыг онцгойлон дурдсан нь хувийн хэвшлийн ААН-ийн үндэслэлийг хохироох үндэслэл болж байгааг өмгөөлөгч нь онцолсон.

Өөрөөр хэлбэл шүүхээс Н. Өнөрцэцэгийн үйл ажиллагаа хэрэг шийдвэрлэлтэд нөлөөлж байгааг батлахдаа олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдэл зэргийг баримт болгож авсныг өмгөөлөгч нь эсэргүүцэж байгаа юм байна.
Үнэндээ Н.Өнөрцэцэг төрийн өндөр албан тушаалтан биш
Үндсэн чиг үүрэг нь олон нийтийн ашиг сонирхолд үйлчлэх ёстой сэтгүүлч. Тэгвэл олон нийтийн ашиг сонирхолд үйлчлэхийг хориглох нь хэний эрх ашигтай зөрчилдөх вэ гэвэл төр, эрх баригч, дарга нар гэхээс өөр хариулт орж ирэхгүй.
Н.Өнөрцэцэг /Мэргэжлийн уйл ажиллагаа нь/ хэнд гай болов” гэвэл олон нийтэд лав биш. Тиймээс түүний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан нь яах аргагүй улс төрийн зорилготой гэж харагдаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *