Б.Болдыг “Рио Тинто”-ийн Арилжаа, бизнес хөгжлийн захирлаар томиллоо
“Рио Тинто”-ийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Болдыг Арилжаа, бизнес хөгжлийн захирлаар томилжээ. Тэрбээр уг албан тушаалд энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллана.
Тодруулбал уг албан тушаалыг хашиж байсан Альф Барриос тэтгэвэртээ гарч байгаа тул Б.Болд оронд нь томилогдож, “Рио Тинто”-ийн борлуулалт, маркетинг, худалдаа, логистикийн үйл ажиллагааг хариуцан ажиллахаар болжээ.
“Рио Тинто”-ийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолм “Б.Болд нь арилжааны болон бизнесийн хөгжлийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, ирээдүйд илүү хүчирхэг “Рио Тинто”-г бий болгоход туслах туршлагатай хүн” хэмээн онцолжээ.
Эх сурвалж: Rio Tinto