“Бага насны хүүхдийг хүчирхийлсэн байж болзошгүй” цагдаа нарын хэргийг АТГ шалгахаар боллоо

0

Хүчингийн хэрэг үйлдсэн гэх цагдаа нарын хэргийг АТГ-аар шалгуулах эсэхийг прокурор шийднэ гэдгийг бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэргийг Авлигатай тэмцэх газраар шалгуулахаар харьяалал тогтоож шилжүүлсэн эсэхийг Улсын ерөнхий прокурорын газраас тодруулахад “Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс гаргасан саналын дагуу Улсын ерөнхий прокурорын газраас уг хэргийг хянаад, Авлигатай тэмцэх газарт харьяалал тогтоон шилжүүлсэн.

Дээрх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн үеэс эхлэн хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэг холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад бусад гурван холбогдогчийн үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон тул тэдгээр албан хаагчдыг өнгөрсөн ням гарагт мөн хойшлуулшгүйгээр баривчилсан. Цаашид дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газар хяналт тавин ажиллана” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *