Ж.Батсуурь гишүүний хамаарал бүхий “Сүхбаатар-89” ТББ-ыг Сүхбаатар аймгийн удирдлагуудын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ

0

Сүхбаатар аймгийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаярыг энэ сарын 08-ны өдөр АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн бол Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбатыг дөрөвдүгээр сарын 09-ний өдөр АТГ-т дуудан, байцаалт авсан гэх  мэдээлэл байгаа юм.

Өнгөрсөн баасан гарагт энэ талаар АТГ-аас мэдээлэл хийж “АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс Сүхбаатар аймгийн удирдлага буюу Сүхбаатар аймгийн Засаг дарга, тус аймгийн ИТХ-ын дарга болон бусад холбогдох албан тушаалтнуудыг 2023 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлүүлсэн. Сүхбаатар аймгийн дарга нар нь давуу байдлаа ашиглан, газрын тухай хууль журам зөрчин бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй. Мөн Сүхбаатар аймагт 1989 онд сургууль төгсөгчдийн клуб нэртэй төрийн бус байгууллагатай холбоотой хууль бус үйлдэл ч шалгагдаж байгаа” хэмээн  мэдээлсэн.

“Сүхбаатар-89” нэртэй тус клубт тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, ИТХ-ын дарга Д.Хосбаяр тэргүүтэн ТУЗ-д нь ажилладаг бөгөөд үүгээр дамжуулан Сүхбаатар аймгийн удирдлага УИХ-ын гишүүн Ж.Батсуурьт давуу байдал олгож, хамаарал бүхий хүмүүсийнх нь нэр дээр үл хөдлөх хөрөнгө бариулсан нь тодорхой болсон байж болзошгүй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *