Улсын хэмжээнд 44 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 435.658 га талбай түймэрт өртжээ

0

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 23 суманд 44 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 435.658 га талбай түймэрт өртсөн.

Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 15,9 хувиар өссөн байна.

Ойрын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 24, 25-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, ихэнх нутгаар хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа тул иргэн бүр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Иймд:

  • Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох,
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх,
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  • Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
  • Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх зэргээр урьдчилан арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *