“Зүүн бүсийн газар тариаланчдын зөвлөгөөн 2024” болов

0

Хэнтий аймагт “Зүүн бүсийн газар тариаланчдын зөвлөгөөн 2024” болов. 

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун:

-Газар тариалангийн үйлдвэрлэл жилээс жилд өсөн нэмэгдэж улаан буудай, төмсний хэрэгцээг 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа нь тариалангийн салбарт эрх зүй, эдийн засгийн чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэл, төрийн дэмжлэг, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшилтэйгээ нягт хамтран ажилласны үр дүн юм.

Засгийн газар энэ дөрвөн сард 30-30-80 тогтоол баталсан. Уг тогтоолоор хүнсний ногоочдодоо үрийн болон, хор, бордооны үнийн 30-80 хувийн хөнгөлөлтийг үзүүлэх болно. 

Зөвхөн хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгохоос гадна дотооддоо хийж чадаж байгаа зүйлээ төр гаалийн татвар, санхүүгийн бодлогоор хамгаалалтдаа авах ёстой тэгж байж Үндэсний үйлдвэр өсөн дэвжиж ажилгүйдэл, ядуурал буурах гол үндэс юм.

Мөн экспортыг дэмжихэд тариалангийн салбарт ажиллагсдад шинэ техник технологи эзэмшүүлэх, мэргэжил боловсролыг дээшлүүлэх, мэргэжилтэй ажилчин бэлтгэх, мэдлэгт суурилсан үйлдвэрлэл болгон хөгжүүлэхэд төр анхаарч ажиллана гэв.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *