ХААН Банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

0

“ХААН Банк” ХК-ийн 2024 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал танхим болон цахимаар хосолсон хэлбэрээр 2024 оны 4-р сарын 23-ны өдөр ХААН Банкны Сөүл оффисын ХААН театрт амжилттай болж өндөрлөлөө.

 Энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар доорх асуудлуудыг хувьцаа эзэмшигчдэд танилцуулж, хэлэлцлээ. Үүнд:

  • “ХААН Банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга:
  • “ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга;
  • 2023 оны чанаргүй зээлийг холбогдох эрсдэлийн сангаас хаасан тайлангийн танилцуулга;
  • “ПрайсуотерхаусКуперс Аудит” ХХК-ийн банкны 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн дүгнэлтийн танилцуулга.

 Мөн тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж баталсан болно. Үүнд:

 1.  “ХААН Банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт;

2.  ТУЗ-ийн 2023 оны ажлын тайлангийн танилцуулга, 2024 оны зардлын төсөв;

3. “ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын төслийг тус тус хэлэлцэж батлав. 

                                    ХААН Банкны Төлөөлөн удирдах зөвлөл

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *