ШЕЗ: Шүүх танхим хомсдолтой байгаагаас Хөгжлийн банкны хэргийг шүүсэн танхимын ашиглалтын зардлыг ШЕЗ өөрөөсөө гаргасан
УИХ-ын 2024.04.25-ны өдрийн чуулганы үдээ хойших хуралдаан үргэлжилж байна. Яг одоо “Монгол Улсын Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа билээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ШЕЗ-ийн ажлын хэсгийн гишүүдээс шүүх байр, хүрэлцээ хангамжийн талаар асуулт асууж хариулт авлаа.
ШЕЗ-ийн гишүүн н.Отгончимэг: ШЕЗ-ийн үндсэн чиг үүрэг нь шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр тухайн шүүн таслах ажиллагаа саадгүй явах нөхцөл боломжоор хангаж өгөх үүрэгтэй юм. Тухайлбал, Хөгжлийн банктай холбоотой хэргийн шүүх хуралдаанд хүндрэлүүд үүссэн. Олон оролцогч, өмгөөлөгчтэй хэрэг маргааныг шийдвэрлэхэд тэр хэмжээний шүүхийн танхим олдохгүй байсан. Гэхдээ хуулийн гаргалгаагаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан орон нутгийн байгууллага шүүхийн байгууллагад туслалцаа үзүүлэх ёстой гэсэн гэснийг мөрдлөгө болгож ажилласан байдаг. Үүний дагуу нийслэлд хандсанаар шүүх хуралдаан явуулах нөхцөлийг бүрдүүлж өгсөн.
Гэхдээ гаргаж өгсөн иргэний танхимын заалын ашиглалтын зардлыг шүүх өөрөө төлсөн. Ийм байдлаар ШЕЗ шүүх ажиллагаа явагдах нөхцөл бололцоогоор хангаж ажилласан.