УБТЗ ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмэхээ мэдэгдэв
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 75 жилийн ой энэ жил тохиож буй. Энэхүү ойг тохиолдуулан УБТЗ ХНН нийт ажилчдынхаа цалинг 2024 оны зургадугаар сарын 1-нээс 10 хувиар нэмэхээр болсноо мэдэгдлээ.
Цалин нэмэхтэй холбоотой санхүүжилтийг УБТЗ гадаад, дотоодын томилолтын зардлаа багасгах, үр ашиггүй зардлаа танах, ачаа тээвэрлэлтээ нэмэх замаар орлогоо өсгөх байдлаар шийдэх үүргийг холбогдох албаныханд үүрэг болголоо.