СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12 настай хүү угаартаж нас баржээ

0

2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:25 цагт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо буюу Баруун салаанд нэг том хүн, нэг хүүхэд угаартсан байна гэх дуудлага бүртгэгджээ.

Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж ажиллахад Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартсан байдалтай байсан тул эмнэлгийн байгууллагын яаралтай тусламжийг үзүүлсэн. Харамсалтай нь хүүхэд нас барсан байна. Эмэгтэйг эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Одоо ээжийн биеийн байдал тогтворжин ухаан орсон байна

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *