Улсаа хохироосон Г.Дөлгөөн УИХ-ын гишүүн болно
УИх-ын зөөлөн сэнтийд заларч, эрх мэдэлтэй болж, хууль, шүүхийн байгууллагаас зугтах гэсэн хүмүүс нэр дэвших гээд тун их завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн
Асан Н.Ганбямбын XYYГ.Дөлгөөн. Тэр УИХ-ын гишүүн болохын тулд өнгөрсөн оны 12
сард өөрийн хүсэлтээр Монголбанкны тэргүүн дэд еренхийлөгчийн ажлаа өгсөн. Энэ нь ердөө сонгуульд нэр дэвших эхний алхмаа хийсэн гэсэн үг. Гэхдээ түүнийг УИХ-ын гишуун болох чадамжгүй гэж хэлэхэд хилсдэхгуй. Улс, эх орныхоо төлөө тангараг өргөх ёстой хүний үйлдэл эсрэгээрээ байх нь ёс зүйн хувьд байж боломгүй уйлдэл. Тухайлбал, Г.Дөлгөөнөөс болж “Эрдэнэт
уйлдвэр” 44 тэрбум төгрөгөөр хохирчхоод 5 жилийнхээ нүүрийг үзэж байгаа бөгөөд тэр хариуцлагаас зугтсаар яваа.
Тодруулбал, 2019 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банк дампуурах эрсдэлтэй байсныг банк санхүүгийн байгууллагынхан мэдэж байсан. Тийм байтал Г.Дөлгөөн “Эрдэнэт уйлдвэр”-ийн 44 тэрбум ашиглаж, угсэн хуйвалдаж Үндэсний хөрөнгө оруулалтын банк руу хийсэн байдаг. Түүнээс таван жилийн хугацаа өнгөрч байгаа ч өнөөх хөрөнгийг нь цаад банк нь өгөхгүй “луу унжсаар” “Эрдэнэт уйлдвэр” 44 тербум төгрөгөөр хохирсон хэвээр байгаа аж. Тухайн үед тус уйлдвэрээс
гадна “Эрдэнэс таван толгой” -н 27 тэрбум тегрегийг ч ийн гацаасан бөгөөд 2021 онд энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хурэлбаатар мэдээлж байсан билээ. Г.Дөлгөөний ашиг сонирхлын асуудал үүгээр ч дуусахгүй. Тэр Хөгжлийн банкны ЗЭЭЛИЙН асуудал сөхөгдөхөд “Монгол мах экспо” ХХК-д 31.9 тэрбум, “Монгол эм импекс” ХХК-д 7.3 тербум зээл олгоход нөлөөлсөн гэдэг асуудалд нэр холбогдож байсныг хуулийн байгууллагынхан нотолсон. Харамсалтай нь эрх мэдлийн үзүүрээс атгасан Г.Дөлгөөн өнөөг хуртэл нэр цэвэр мэт жүжиглэсээр УИХ-ын сэнтий руу гэтэж байна.