Нийслэлийн төсөвт 4.1 тэрбум төгрөгийнхохирол учруулсан Хот тохижилтын даргаБ.Бямбадоржийн хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

0

Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 6-ны өдрүүдэд 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 131, Өмчлөх эрхийн эсрэг 68, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 49, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг тус бүр ес, Авлига, албан тушаалын долоо, Хүний амьд явах эрхийн эсрэг зургаа, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

“Хот тохижилтын газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Б.Б, ерөнхий инженер С.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, үнэлгээний хорооны гишүүдэд “Д” ХХК-ийг шалгаруулах талаар хууль бус үүрэг чиглэл өгч, шалгаруулан Нийслэлийн төсөвт 4.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр сарын 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *