БНХАУ Өвөрмонголд ажиллах мандарин хэлтэй багш нарыг бүртгэж эхэлжээ

0

БНХАУ Өвөрмонголын өөртөө засах мужид очиж ажиллах хятад хэлний болон хятад хэлээр хичээл заах багш нарыг бүртгэж эхэлжээ.
Энэ нь тус мужид монгол хэлний хэрэглээг багасгах бодлоготой нь холбоотой гэж https://www.rfa.org цахим хуудаст энэ талаар мэдээллээ.
Мэдээлэлд өгүүлснээр, бүртгэл Бүх Хятад даяар явагдаж байгаа бөгөөд ихэвчлэн багш мэргэжлээр шинээр төгсөгчдөд хандаж байгаа гэнэ. Тэдэнд ӨМӨ30-д очиж ажиллахад нь таатай нөхцөл бүрдүүлэх нэмэлт хангамжийг санал болгож байгаа аж.
Хилийн чанад дахь идэвхитнүүдийн илэрхийлж байгаа байр суринаас үзвэл, Бээжин Өвөрмонголын өөртөө засах мужид монгол хэлний хэрэглээг багасгах бодлогоо улам чангалах магадлалтай гэнэ.
ӨМӨ30-ы бага, дунд сургуулиудад өнгөрсөн 2023 оны есдүгээр сарын нэгнээс эхлэн монгол хэлээр хичээл заахаа больсон аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *