Суудлын автомашин шатаж, нэг иргэн нас баржээ

0

Хөвсгөл аймагт галын улмаас нэг иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.Тодруулбал, Хөвсгөл аймаг, Түнэл сум. Баян-Эрхэт багийн “Хачигтын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т өчигдөр өдрийн 16:50 цагийн орчим суудлын автомашин шатаж, гал түймэрт нэг иргэн өртөж нас барсан тухай мэдээллийг тус өдрийн 17:34 цагт ОБЕГ хүлээн авчээ.Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 25 км замыг туулан 18:15 цагт очиход иргэн Л-ийн “Honda HR-V” загварын суудлын автомашин шатаж, тус сумын харьяат иргэн Л /62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар мэдээллээ.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *