Микропластикууд хорт хавдар, зүрх, бөөрний өвчин, Альцгеймерт өртөмтгий болгодог
Эрдэмтэд хүний эрүүл мэндэд аюул заналхийлж буй микропластикуудын талаар анхааруулсаар байна. Элсний ширхэг шиг жижигхэн эдгээр хуванцар хэлтэрхийнүүд бидний хоол хүнс, ундаа, агаарт, тэр ч байтугай бидний бие дотроос ч гарч ирж байна.Юу болоод байна?Микропластикийн тархалт нэмэгдэж байгаа тул бидний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь санаа зовоож байна. Нэгэн судалгаагаар ихэсийн 62 дээжийн бүгдээс нь микропластик илэрсэн байна. НҮБ-ын мэдээлснээр жил бүр олон зуун сая тонн хуванцар байгаль орчинд нэвтэрч, том хуванцарууд жижиг хэсгүүдэд хуваагддаг байна.Микропластикууд биднийг хорт хавдар, зүрхний өвчин, бөөрний өвчин, Альцгеймер зэрэг өртөмтгий болгож болзошгүй аж. Асуудал нь микропластикууд нь химийн олон мянган найрлагаас бүрддэг. Миссуригийн их сургуулийн биологийн профессор Фредерик Вом Саал “Таны биед байгаа зүйл бол эдгээр микропластикууд дээр байгаа химийн бодисын үл мэдэгдэх коктейль юм” гэж Post сонинд бичжээ. Хуванцар үйлдвэрлэхэд 10 мянга гаруй химийн бодис ашигладаг гэжээ. https://www.yahoo.com/news/scientists-face-uncertainty-while-examining-033000351.html