Нийслэлийн АН газраа буцаан авч, тус газар дээрээ намын үйл ажиллагаа явуулж эхэлжээ

0

Одоогоос 11 жилийн өмнө Сүхбаатарын талбайн зүүн талд буюу Соёлын төв өргөөний хүзүүвч хэсгийн 2200 мкв газар АН-ын өмчид байсан бөгөөд тухайн үед байгууллагуудтай тохиролцон газраа намын байр, оффистой болно гээд гэрээ байгуулжээ.

Гэтэл өнөөдрийг хүртэл уг гэрээний үүргээ биелүүлж, барилга бариагүй байна. Иймээс Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт өмч болсон газартаа намынхаа байрыг байгуулахаа мэдэгдэн тус байршилд АН үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт “Энэ газар дээр Ардчилсан нам өөрийн гэсэн байртай болно гэж 11 жил хүлээж байна. Цаашид дахин хүлээж чадахгүй. Өнөөдрөөс эхлэн АН-ын байр энэ газар дээр байрлаж, үйл ажиллагаагаа явуулах болно. АН-ын гишүүд, дэмжигчид бид өөрсдөө намын байраа барих болно. Мөн энэ газар дээр залуучуудад зориулсан хөгжлийн төв, гарааны бизнесийг дэмжсэн орчныг бий болгохын төлөө ажиллах болно” гэсэн билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *