И Монголиа системээр нэг өдрийн дотор 197 хүн 21.3 сая төгрөгийн ЭМД-ын шимтгэлээ төлжээ

0

И Монголиа системээр дамжуулан ЭМД-ын шимтгэлээ төлөх боломжтой боллоо. Тодруулбал, ЭМДЕГ-аас И-монголиа системд дараах үйлчилгээнүүдийг шинээр нэвтрүүлээд байна. Үүнд:

-ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авсан тусламж, үйлчилгээний талаарх санал, гомдолоо илгээх

-Хөнгөлөлттэй эмийн цахим жор харах

-ЭМД-ын шимтгэлээ хялбархан төлөх

И-монголиагаар дамжуулан төлсөн шимтгэл 10-15 минутад баталгаажих бөгөөд нэг өдрийн дотор 197 даатгуулагч нийт 21.3 сая төгрөгийн шимтгэл төлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *