Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангид хяналт шалгалт хийлээ
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангид хорих ял эдэлж байсан хүн нас барсан тухай мэдээлэл Комисст ирсэн.
Энэ дагуу Комиссын ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус хорих ангид 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажиллалаа.
Шалгалтын явцад хоригдлын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байдал, эрүүл мэндийн үзлэгийн түүх, сахилгын байранд хоригдож байсан тухай мэдээлэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийж, хорих ангийн орчин, нөхцөлтэй танилцаж ажиллалаа.
Дээрх хяналт шалгалтын үр дүнг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ХЭҮК-ын гишүүний санал, зөвлөмжийг хүргүүлэх бөгөөд олон нийтэд нээлттэй мэдээлэх болно.
Болсон хэрэгтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Ташрамд дурдахад, ХЭҮК нь тус хорих ангид 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хяналт шалгалт хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт Комиссын гишүүний шаардлага хүргүүлж байсан.