Олон улсын хамтарсан баг манай улсад хавдрын хяналтын үнэлгээ хийнэ

0

Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийхээр болсныг Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас мэдээллээ. 

Тодруулбал ЭМЯ-ны урилгаар Монгол Улсын хавдрын тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чадамжийг тогтоох Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын хавдар судлалын агентлаг, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамтарсан баг хавдрын хяналтын чиглэлээр цогц үнэлгээ хийхээр ирсэн байна. 

Уг ажлын хүрээнд олон улсын багынхан тавдугаар сарын 7-нд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт очиж, эмнэлгийн удирдлагуудтай хавдрын тусламж үйлчилгээний талаар мэдээлэл солилцжээ.

Мөн эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцахаас гадна хавдрын тусламж үйлчилгээ үзүүлдэг Урологи-андрологийн төв, Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасаг, Цусны эмгэг, чөмөг шилжүүлэн суулгах төв, Эмнэлзүйн эмгэг судлалын төв лаборатори, Дүрс оношилгооны төв болон Цөмийн онош зүйн тасгуудад ажиллаж, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *