Иргэдээс худалдаж авсан 1072 хувьцааг буцааж олгохыг хүсэв

0

Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах “Баялгийн эзэд” нийгэмлэгээс 1072 хувьцаагаа авч чадаагүй 47 мянган иргэний эрх ашиг зөрчигдөж байгаа талаар өнөөдөр/2024.05.08/ мэдээлэл хийлээ


“Баялгийн эзэд” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр:

-2008 онд тухайн үеийн сонгуульд нэр дэвшиж байсан МАН, АН мөрийн хөтөлбөртөө 1-1.5 сая төгрөгийн хувь хишиг  өгнө гэж амлалт өгсөн. Сонгуулийн дараа 2012 онд амлалтаа дүгнэхэд амласан мөнгөө хэрхэн хуваарилах тал дээр хүнд байдалд орсон. УИХ-аас тогтоол гаргаж Засгийн газрыг хэрэгжүүл гэж үүрэг өгсөн. Гэвч тухайн үед Засгийн газарт иргэн бүрт 1.5 сая өгөх хэмжээний мөнгө байгаагүй.  Тэр үед иргэдэд бүтэн жилийн хугацаанд 500 орчим мянган төгрөгийг бага багаар тарааж өгсөн. Үлдсэн нэг сая төгрөгийг өгөх боломж Монголын эдийн засагт байгаагүй. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг нэг сая төгрөгөөр үнэлээд 1072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлсэн. Иргэд үүнийг мөнгөөр авахыг хүссэн. Засгийн газраас тогтоол гаргаж өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  нэг сая төгрөгөөр худалдан авах боломж олгож сонголттойгоор  иргэдийн хувьцааг авах боломж нээж өгсөн. Иргэд тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани болон Монголын эд баялаг, хувьцааны үнэ цэнийг мэддэггүй байсан. Иргэдийн санхүүгийн хүндрэлийг ашиглан хувьцааг нь нэг сая төгрөгөөр  худалдаж авсан. Тухайн үед өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс худалдаж авсан 1072 хувьцааг нь буцааж олгохыг Засгийн газар, УИХ-д санал болгож байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *