Монголын шигшээ баг Зүүн Тимортой есөн жилийн дараа дахин таарлаа

0

Саудын Арабад 2027 онд болох хөлбөмбөгийн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх багуудыг сонгон шалгаруулах плэй-оффын тоглолтын сугалаа өнөөдөр Малайзын Куала Лумпур хотод боллоо.

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг уг тэмцээний хэсгийн шатны өмнөх плей-оффын тоглолтыг Зүүн Тимортой хийхээр болжээ. Тус плей-оффын эхний тоглолт ирэх есдүгээр сарын 05-нд Зүүн Тиморын талбайд, хариу тоглолт 10-нд Монгол Улсад болох тов гарлаа. Хоёр тоглолтын нийлбэрээр ялагчийг тодруулж, хэсгийн шатанд өрсөлдөх боломжтой болно.

Монголын шигшээ баг өмнө нь Зүүн Тимортой есөн жилийн өмнө буюу 2015 онд учраа таарч хоёр тоглолтын нийлбэрээр 1:5-аар хожигдож байв. Тэгвэл энэ удаа даагаа нэхэх боломж тохиож байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *