“Ногоон автобус”-ны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцааж, маргааш нь сонсгол явуулахаар “төлөвлөжээ”

0

огоон автобус” худалдан авах ажиллагаатай холбоотой “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал асан А.Ганхуяг, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ирэх даваа гарагт буюу тавдугаар сарын 20-ны өдөр болно. 

Олон хэргийн оролцогчтой тус хэргийг шүүх хурал Цагдаагийн “Сүлд” чуулгыг байранд болохоор товлогдсон байна.  

Нийслэлийн прокурорын газраас Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг юм.

Тус хэргийг шүүх хуралд Хотын дарга асан Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Мөн тухайн хэргийг мөрдөх байгууллагаас магадгүй улс төрийн захиалгаар шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх үндэслэлтэй байгаа аж. Тиймээс ирэх даваа гарагт товлогдсон урьдчилсан хэлэлцүүлгээр “Ногоон автобус-ны хэргийг шүүхээс прокурорт буцааж, хэргийг дахин мөрдөн шалгаж магадгүй байна. Товчхондоо, УИХ-ын сонгуулийн өмнө эл хэргийг шүүхээр шийдэхгүй байх тохироо явсан гэх мэдээлэл байгаа юм. 

Харин “Ногоон автобус”-ны хэргийг хянан шалгах түр хорооны хурлыг дээрх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн маргааш буюу тавдугаар сарын 21-ний өдөр явуулахаар товлосон нь учиртай аж. Тодотговол, “Ногоон автобус”-ны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаасны дараа хянан шалгах түр хорооны хурлаар сонсгол явуулах нь эрх баригч намын сонгуулийн бас нэгэн оноо авах боломж гэж тооцсон байж магадгүй гэх хардлага байна.  

Эх сурвалж: isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *