“Apple” компани ойрын жилүүдэд эвхэгддэг “iPhone” гаргаж магадгүй
“Apple”-ийн анхны эвхэгддэг “iPhone”-г худалдаж авлаа гэж төсөөлөөд үз дээ. “Apple Store”-оос гэртээ харих замд утас таны гараас мултарч, зам дээр унасны улмаас жижиг гэмтэл үүссэн байна. Та буцаж очоод “Apple”-д мөнгө төлж засварлах боломжтой ч өөр нэг шийдэл байж болох юм. Эсвэл утсаа өөрөө өөрийгөө засахыг харах. Саяхан хэвлэгдсэн “Apple”-ийн зарим патентууд нь ирээдүйн “iPhone”-ууд өөрөө өөрийгөө засах чадвартай болохыг харуулж байна. “Patently Apple”-ийн анх мэдээлснээр АНУ-ын Патент, барааны тэмдгийн алба “Apple”-ийн 51 шинэ патентыг албан ёсоор нийтэлсэн байна. Технологи нь төхөөрөмжийн дэлгэцийг бүхэлд нь эсвэл эвдрэлд илүү өртөмтгий тодорхой хэсгийг хамарч өөрийгөө засах давхаргыг агуулдаг байна. “Apple” компани ойрын жилүүдэд эвхэгддэг “iPhone” гаргана гэсэн цуу яриа гарч байна. Ингэхдээ энэ нь “Samsung”-ийн “Galaxy Z Fold”, “Google Pixel Fold” болон зах зээлд гарсан ижил төстэй утаснуудын ирээдүйн хувилбаруудтай өрсөлдөх аж. Жил ирэх тусам сайжирч байгаа хэдий ч эдгээр утаснууд нь дэлгэцийн асуудалд илүү өртөмтгий байдаг. 2013 онд LG өөрийн муруй LG “G Flex” утсандаа бага зэргийн зураасыг цаг хугацааны явцад засах зориулалттай өөрийгөө засдаг арын хавтанг танилцуулсан. Хамгийн сүүлд гарсан цуурхалаас харахад Apple 2025 онд “iPhone Flip” нэртэй эвхэгддэг ухаалаг гар утсаа худалдаанд гаргана гэсэн байна. Гэсэн хэдий ч “Apple”-ийн анхны эвхэгддэг iPhone-ийн нээлтийн огноо байнга өөрчлөгдөж байгаа юм.
https://www.yahoo.com/tech/next-iphone-could-feature-straight-161811310.html