ФОТО: “Алдарт эхийн одон бол та бүхний дундаршгүй хайр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зориулсан сэтгэл зүтгэлийн илэрхийлэл”

0

Монголчууд хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ хэмээн бэлгэшээн үр хүүхдүүдээ үгийн сайнаар ерөөж өсгөдөг уламжлалтай.

Улс орныхоо хүн амын өсөлтөд хувь нэмрээ оруулж, Монголын ирээдүй болсон бяцхан иргэдийг хүмүүжүүлэн өсгөж буй ээжүүдэд өнөөдөр Ерөнхийлөгч Алдарт эхийн одон гардууллаа. 

Алдарт эхийн одон гардуулсныхаа дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголчууд бид ээжүүдээ сэтгэлийн гүн, зүрхний угаас хайрлаж, амьд бурхан хэмээн дээдлэн шүтдэг учраас Хүүхдийн баярын энэ өдөр ураг удам улс үндэстний эх болсон ээж нартаа хүндэтгэл үзүүлж, алдаршуулдаг сайхан уламжлал тогтож байна. Тийм ч учраас олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээж нартаа Монголын төр гүн хүндэтгэл үзүүлж, Алдарт эх одонгоор шагнан алдаршуулж байна. 

Алдарт эхийн одон бол та бүхний минь дундаршгүй хайр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зориулсан сэтгэл зүтгэлийн илэрхийлэл хэмээн бодож байна” хэмээлээ.

Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар өссөн байна. Мөн одонгоо гардаж байгаа алдарт эхчүүдийн олонх нь 34-38 настай байна.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг

Эх сурвалж:ikon.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *