“Урт цагаан”-ы тохижилтын тендерийг зарлалаа
Нийслэлийн Урт цагааны гудамжны тохижилтын тендерийг зарлалаа.
Тодруулбал,Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн дахин төлөвлөлтийн талаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэнээр тус барилгыг буулгаж, чөлөөлсөн юм.
Иргэдийн санал хүсэлтийн дагуу чөлөөлсөн 1.3 га талбайд авто машины далд зогсоолтой, дээрээ ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн байгуулах зураг төсөл боловсруулсан байна. Зураг төсөлд гурван давхар үйлчилгээний төв, далд, ил зогсоол, задгай мини театр, дугуйн зогсоол, усан оргилуур зэргийг төлөвлөснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.