И.Мөнхжаргал: 1000 оюутанд 100 мянган төгрөг тараасан Ч.Хүрэлбаатар сайдыг сонгуульд нэр дэвшүүлж болохгүй

0

Ардчилсан намын гишүүд Сонгуулийн хороонд шаардлага хүргүүлж байна. Энэ үеэр АН-ын Дэд дарга И.Мөнхжаргал мэдээлэл өглөө.

     Тэрбээр “Ардчилсан намаас сонгуулийн хуулийг зөрчиж байгаа талаар сонгуулийн хороонд шаардлага хүргүүлж байна. Сонгуулийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн дөрөвдүгээр сард 12-14-ний хооронд Сүхбаатар дүүргийн Наран төвд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар сайд сагсан бөмбөгийн тэмцэн зохион байгуулсан. Энэ үеэрээ Увс аймгийн 1000 оюутанд 100 мянган төгрөг тараасан гэх мэдээлэл ирсэн. Энэ мөнгийг авсан оюутнуудын төлөөлөл ч энд ирсэн. Тараасан  мөнгө нь байгаа. Энэ байдлаар сонгууль шударга явагдахгүй юм байна. Монголын хуульд дандаа хортой зүйл хийдэг энэ хүнийг бүртгэж авахгүй байх ёстой. Оюутнууд цагдаагийн байгууллагат хандсан, гэрчийн мэдүүлэг өгч байгаа. Мөнгөөр төрийг худалдаж авах гэж байгаа энэ үйлдэлтэй бид хэзээ ч эвлэрэхгүй. Сонгуулийн хороо ажлаа хийх хэрэгтэй” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *