Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчмоор үерийн түвшинг даван үерлэж байна

0

Тавдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Хэрлэн, Орхон, Онон, Ерөө голуудын эхээр, Туул гол Алтанбулаг сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн бол Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчмоор үерийн түвшинг 5 см, Ховд гол Мянгад сум, Булган гол Байтаг сум, Үенч гол Үенч сум орчмоор үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна. Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *