Хулгайд алдагдсан бурхан, шашны зан үйл, түүхийн ач холбогдолтой 82 ширхэг эд зүйлсийг Хятад иргэнд зарж борлуулсан байжээ

0

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын оршин суугч Г-ийн гэрээс 2016 онд соёлын биет өв болох бурхан, шашны зан үйл, түүхийн ач холбогдолтой 82 ширхэг эд зүйлс хулгайд алдагдсан.

Энэ хэргийг үйлдсэн иргэн “Б” 7 жилийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Өгөөмөр” захын орчимд иргэн “З”-д худалдахаар тохиролцсон байна. Улмаар “З” цааш дамжуулж уг соёлын биет өвийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн “В”-д худалдан борлуулсан болох нь тогтоогдоод байна. Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж иргэн “Б”-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн дагуу соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, энэ оны 05 сарын 20-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлээд байна.

Эх сурвалж:isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *