Лу.Гантөмөр болон АН-ыг малчдаас уучлалт гуйхыг шаардав
Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвөөс Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй Шинэ хоршоо хөдөлгөөний хэрэгжилтийн явц болон цаг үеийн бусад суудлаар мэдээлэл хийлээ.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай малчид, мал аж ахуйг бий болгох зорилгоор Засгийн газраас Шинэ хоршоо хөдөлгөөнийг санаачилж, малчдад хоршоо хэлбэрээр үйл ажиллагаа явуулах, малын гаралтай бүтээгдэхүүн, үйлчилгээг олон дамжлагагүйгээр малчид өөрсдөө хэрэглэгчдэд үзүүлдэг, хүргэдэг болоход дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулалтын зээл авах боломжоор хангаж буй. Шинэ хоршоо хөдөлгөөн нь таван жилийн хугацаанд хэрэгжихбөгөөд малчдын хоршоодын үйл ажиллагаа дэмжиж 5 их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор төлөвлөсөн.
Харин уг хөдөлгөөнийг АН-ынхан хүчтэй эсэргүүцэж байгаа бөгөөд сонгууль угтсан малчдын санал авах арга, “Маллуулсан малчид”, “Яллуулсан малчид” зэргээр нэвтрүүлэг бэлтгэн цацаж байгаа аж.Мэдээллийн үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын даргын зөвлөх Ү.Амарбат, Хурдасгуур төвийн захирал Азжаргал нар, АН-ын дарга Лу.Гантөмөрийг хавар зудын эрсдэлийн дараа малчдын төлөө юу ч хийгээгүй байж, одоо амьжиргаа болон мал аж ахуйгаа өөд нь татах гэж байгаа малчдыг дорд үзлээ, иймд 180 мянган малчин өрхөөс албан ёоор уучлалт гуйхыг АН-ын дарга болон АН-аас шаардав.Шинэ хоршоо хөдөлгөө бол АН-ын санаачилж байсан Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс тэс өөр гэж тэд мэдэгдэв.Шинэ хоршоо хөдөлгөөн нь өнгөрсөн сар гаруй хугацаанд Монгол Улсын 21 аймаг, 330 сумын малчин өрхүүдэд хүрч ажилласан байна. Одоогоор 1400 гаруй шинэ хоршоо шинээр байгуулагдаж, 600 гаруй хоршоо арилжааны банкуудаас зээл авах хүсэлт гаргаснаас 150 гаруй нь зээлээ авч, хөрөнгө оруулалт хийжээ. Нийт 10 тэрбум төгрөгийн зээл авсан 150 гаруй хоршооны цаана ойролцоогоор 1000 гаруй малчин өрхийн мал аж ахуй хамаарч байгаа аж.
Архангай аймгийн Цахир сумын малчин Баяндүүрэн: Миний хувьд 2011 онд хоршоонд нэгдэж байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа сайн жигдрээгүй. Өнгөрсөн өвөл, хавар их хэмжээний малын хорогдол амсч, амьжиргаа нэлээд хүндэрлээ. Харин энэ үед Шинэ хоршоо хөдөлгөөн өрнөж, хоршооны үйл ажиллагаагаа дахин идэвхжүүлж байна. Манай хоршоонд 16 малчих өрх бий. Манай хоршоо банкнаас 500 сая төгрөгийн зээл авахаар хандаж, саяхан бид зээлээ авлаа. Миний хувьд малаа сэлбэхээр хотод ирээд байна. Өнөөдөр өргүй малчин гэж байхгүй. Харин авсан зээлээ өр болгох уу, хөрөнгө оруулалт болгох уу гэдэг нь малчид биднээс хамаарч байна. Зуданд хамаг малаа үрэгдүүлсэн малчид бид мал аж ахуйгаа дахин сэргээх боломж олгож байгаад талархалтай хандаж байна.Наанадаж арилжааны нөхцөлөөс гурав дахин бага хүүтэй, урт хугацаатай зээл авч байгаа учраас үр шим нь гарна гэж бодож байна. Малчид бид хоршоо болсноор хамтаараа амьжиргаа дээшлүүлэх, хамтаараа өвс тэжээлээ бэлтгэх, хамтаараа өвлийг давах, хамтаараа үр шимтэй мал аж ахуйг хөгжүүлэх үүрэг хүлээж байна. Манай хоршооны өрх бүр жил болгон 5-10 сая төгрөгийн ногдол ашиг авах тооцтой төслөө бичиж, зээлдээ хамрагдсан.Түүнчлэн, Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 2024 онд банкууд 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг малчдад олгох боломжтойгоо мэдээлсэн. Харин хүүгийн хувьд зургаан хувиар малчдад зээл олгоно. Үлдсэн 14 хувийн хүүгийн татаасыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцсон. Ингэхдээ жилд ойролцоогоор 20-30 тэрбум төгрөгийн хүүгийн татаасыг төсөвт суулгах аж.
Эх сурвалж:itoim.mn