“Гантөмөр Х.Баттулгад ёсолчихсон гэж ойлгох уу”

0

АН-ын дарга Л.Гантөмөр өчигдөр /2024.05.27/ мэдэгдэл хийсэн нь ардчилалд хайртай тус намын жирийн гишүүд дэмжигчдийн эгдүүцлийг төрүүлэх болсон. Тэрбээр мэдээлэл хийхдээ “Нэг ч ялагдаагүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвшүүлсэн” гэж амаа олохгүй магтсан нь түүнийг Кремлийн нэг төсөл болсон гэх хардлага төрүүлээд байгаа. Товчхондоо, Х.Баттулгатай Л.Гантөмөр гар барьж, намаа зарсан нь тов тодорхой байгаа юм. Энэ талаар тус намын гишүүн Ц.Чинбат АН-ын дарга Л.Гантөмөрт хаяглан ил захидал бичжээ. Уг захидалд

“2023 онд чамайг намын дарга болсны дараа хоёул уулзахад чи надад “Би үзэл баримтлалаасаа урвахгүй” гэж чи хэлж байсан. Би ч гэсэн тэр үгэнд чинь итгэсэн. Хоёул Х. Баттулгыг Кремлийн төсөл гэж дуу нэгтэйгээр санал нийлж байсан.

Монголыг хорлохгүйн тулд Х. Баттулгатай хамтрахгүй гэж хэлж байсан үг чинь чихэнд одоо ч гэсэн сонсогдосоор байх юм. 2023 оны хавар “Л. Оюун-Эрдэнийн Засгийн Газрыг огцор” гэж намайг шаардаж байхад чи намыг хөдөлгөөгүйн дээр Дорнод руу сургалтанд яв гэж намайг шахалтанд оруулж байсныг чинь гэрчлэх цөөнгүй хүмүүс бий.

Гантөмөр өө, тэр байтугай зүйл ярьсаныг чинь эр хүний хувьд өөртөө энэ удаа шингээе. “Ю. Цэдэнбалын өвөлжөө тэнд бий” гэж хилийн цаад руу сүү өргөж байхад чинь хүн болгон хараар будаж байхад би зөвтгөж байсан. Учир нь Ю. Цэдэнбалын алдсан алдааг Монгол хүн дахиж алдах учиргүй хэмээн түүхийг санаж сүү өргөсөн гэж ойлгосон. Боловсоролын сангийн зээлээр чамайг харлуулахад “МАН 8 жил шалгахгүй юугаа хийж байсан” юм гээд чамайг өмгөөлж байсан. Гэх мэт олон дайралтаас чамайг хамгаалж байсан.

Би чамд зусардсандаа бус үзэл санаандаа хайртай, намын рейтингийг унагаахгүй тулд, түүнчлэн эр хүний, найзын хувьд итгэж байсан юм. Гэтэл чи 1990 онд авч ирсан Ардчилал, эрх чөлөөг устгаж Монголыг Беларус шиг улс болгох даалгавартай Кремлийн төсөл Х. Баттулгын уяатай нохой болсонд чинь үнэхээр эгдүүцэл төрж байна. Чи Ю. Цэдэнпилийн өвөлжөөрүү сүү өргөж байхадаа Монголыг Кремлийн нөлөөнд байлгана гэж Ю. Цэдэнбал шигээ бодож байсан хэрэг үү?

Чи боловсролын сангаас эхлээд татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгай дээрэм хийгээд Х. Баттулгад барьцаалагдаж чамайг ёсолчихсон гэж ойлгох уу? Өөрийнхөө өчүүхэн нэр хүнд ялын төлөвлгөөгөө чи Х.Баттулгад эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалах Ардчилсан намыг гутлынх нь алчуур болгож өгч байна гэж үзэх үү?

Эцэст нь хэлэхэд Хөвсгөл, Булган, Эрдэнэтэд намын гишүүд, иргэдтэй уулзахад Х. Баттулга багаараа хичнээн попорсон ч үзэл баримтлал ярьсан надад навс ялагдсан. Гантөмөр өө, чиний хэлээд байгаа шиг Х. Баттулгыг ард иргэд хүсээд байгаа юм ер байхгүй. Аливаа зүйлийг эрэгцүүлж тунгаадаггүй ухар мөчид 10, 20% нь л дэмжиж байгаа биз. Эрүүл саруулаар ханддаг иргэн бүр Х. Баттулгыг жигшэж байна.

Түүх хар цагаанаар нь дэнслэх өдөр ирнэ ээ! Би хувьдаа эрх чөлөөт Монгол улсаа Беларус шиг болгохыг хүлээн зөвшөөрөхгүй. Гантөмөр өө, чиний өчүүхэн хүсэл тачаалаас чинь чухал үнэ цэнэтэй эрхэмлэх зүйл бол Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнол юм шүү!” гэсэн байна.

Дашрамд дурдахад АН-ын дарга Л.Гантөмөр “орондоо нэрсээ зассан” гэж намын нөхөд нь ч бас олон нийтийн сүлжээнд шүүмжилж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *