БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Энэ жил гадаадын нэг сая жуулчин авна

0

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээс зуны аялал жуулчлалын хүрээнд мэдээлэл авлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

-2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. 2023 оны хувьд “Welcome to Mongolia” уриатайгаар ажиллаж байсан. 2024 онд “Go Mongolia” уриатайгаар ажиллаж байна. Олон улсын сурталчлах ажил амжилттай явагдаж байгаа. Солонгос, Хятад, Япон улсуудад албан ёсны сурталчилгааны ажлууд бүрэн хийгдээд явж байна.

Хил орчмын аялал жуулчлалын хэлэлцээр 2023 оны аравдугаар сарын 18-ний өдөр БНХАУ-д хоёр улсын хэлэлцээр батлагдсан. Энэний дагуу хил орчмын аялал жуулчлалын ажлууд эхэлчихсэн явж байна. Агаарын тээврийн либералчлалд амжилттай үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл БНХАУ-аас Чонжу дотоодын хотоос Монгол улс руу шууд нислэг үйлдээд эхэлсэн байна.

Бид нарын хувьд байршуулах үйлчилгээгээ зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. 110 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргасан. Жишээлбэл 100 ортой зочид буудлыг 200 ортой болгохын тулд бид хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа. Мөн нүхэн жорлонгоос гадна жуулчдыг ая тухтай байлгаж, хүлээж авах ажлууд бэлтгэл ажлаа хангаад явж байна. 2024 онд хоёр тэрбум ам.доллар олох тооцоололтой ажиллаж байгаа. 
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэг сая жуулчин хүлээж авах төлөвлөгөөтэй байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *