ЦЕГ: Тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр “Монгол хадран” загасыг агнасан хэргийг прокурорт шилжүүллээ

0

Өнгөрсөн 7 хоногт цагдаагийн байгууллагаас зөрчлийн шинжтэй 58.513 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 58.171 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт байх Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн “Ө” нь энэ оны 05 дугаар сарын 24-ний өдөр зөвшөөрөлгүйгээр “Монгол хадран” загасыг агнажээ. 240.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан эл үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *