Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх орчмыг “Нарантуул-1”, “Нарантуул-2” болгохгүйн тулд хувиараа худалдаа эрхлэхийг зөвшөөрөхгүй

0

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын талаар өнөөдөр /2024.06.26/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрээр “Төв цэнгэлдэх хүрээлэнд 12000 суудал зассан. Наадмын тасалбарыг долоодугаар сарын 1-нээс эхлэн enaadam.mn вэб сайтаар цахимаар худалдаална. Төв цэнгэлдэх орчимд хоол, хүнсний 177 асарт, худалдаа үйлчилгээний 65 асарт зөвшөөрөл олгоно. Нэгдсэн асрын зохион байгуулалтыг бий болгосон. Төв цэнгэлдэх орчмыг “Нарантуул-1”, “Нарантуул-2” болгохгүйн тулд хувиараа худалдаа эрхлэхийг зөвшөөрөхгүй.  Мөн цэнгэлдэх орчимд 7850 орчим машины зогсоолыг бэлтгэсэн. Бүх зөвшөөрлийг долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ulaanbaatar.mn сайтаар олгоно. Хоол үйлдвэрлэлийн зөвшөөрлийг зөвхөн ААН-үүдэд, харин худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг иргэн, ААН-үүдэд олгоно” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *