Говьд бэлчээрийн ургамал муу ургаж байна

0

Бэлчээрийн ургамал 7 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд буюу Өмнөговь, Дорноговийн зарим, Дундговь, Хөвсгөл, Баянхонгорын цөөн сумдын нутгаар муу, 60 гаруй хувьд буюу Дархан-Уул болон Төвийн нийт, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Өвөрхангайн ихэнх нутгаар, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Ховдын зарим нутгаар хэвийн, бусад нутагт дунд (1 дүгээр зураг) зэрэг ургаж байна. Энэ арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим болон ахиу хэмжээний хур тунадас оржээ. Зуншлагын байдлыг өмнөх арав хоногтой харьцуулбал гантай нутгийн хэмжээ 10 орчим хувиар багассан бол зуншлагатай нутгийн хэмжээ мөн хувиар нэмэгдсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *