Адуугаа хураахаар гэрээсээ мотоциклтой гараад сураггүй болсон эрэгтэйг 6 хоног эрэн хайж байна

0

Хөвсгөл аймаг, Жаргалант сум. Цэцүүх багийн “Төвийн хойд булан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 177 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 3 км, Галт сумын төвөөс баруун хойд зүгт 60 км/ тус сумын харьяат малчин М нь долдугаар сарын 16-ны өдрийн 15:00 цагт мотоциклоор адуугаа хураахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг долдугаар сарын 19-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, ар гэрийн хүмүүстэй хамтран малчин М /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.21-ний өдрийн 08:00 цагаас Жаргалант сумын төвөөс “Хөнжлийн шугуй”, “Жаргалантын орой”, “Хуурай”, “Морь барианы газар”, “Хуурайн даваа”, “Чулуут”, “Мухар гозон” гэдэг газар хүртэл нийт 30 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:20 цагт түр зогсоосон. 07.22-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *