“Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг 5000 гаруй хүн үзэж сонирхоод байна
“Чингис хаан” үндэсний музейд гарч байгаа “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг 5000 гаруй хүн үзэж сонирхоод байна.
Европын таван томоохон музей, архиваас авчирсан Монгол цэргийн сүр хүчний бэлгэдэл болж ирсэн ялгуун хар сүлд зэргийг багтаан бүрдүүлсэн, нийт 100 гаруй үзмэрийг дэлгээд байгаа тус үзэсгэлэнг баяр наадмын дараагаар олон нийтэд, гадаад, дотоодын жуулчдад нээлттэй үзүүлж байгаа юм.
Ирэх сарын 25-ныг хүртэл үзүүлэх тус үзэсгэлэнг долоодугаар сарын 23-наас хойших хугацаанд нийтдээ 5000 гаруй хүн үзэж сонирхоод байна. “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг:
- 2025 оны гуравдугаар сард Чехийн Прага хот дахь үндэсний музейд,
- 10 дугаар сарыд Швейцарт улсын Ритберг музейд,
- 2026 онд Берлин хотын Түүхийн музейд,
- Мөн АНУ, Канад зэрэг улсад дэлгэхээр төлөвлөөд байна.