Шадар сайд Беларусь Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Беларусь Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзжээ.
Тус уулзалтаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны механизмууд болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын VI хуралдаан, хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн 4 дүгээр зөвлөлдөх уулзалт, Монгол, Беларусийн Олон Улсын авто тээврийн харилцааны хамтарсан комиссын хоёрдугаар хуралдааныг өнгөрөгч 2022 онд зохион байгуулсан” гэдгийг онцоллоо.
Мөн хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн гэрээ, хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөж байгаа гэдгээ талууд тэмдэглэлээ.