ИНЕГ: Өвлийн нислэгийн хуваарь
Олон улсын агаарын тээврийн өвлийн нислэгийн хуваарийг Иргэний нисэхийн ерөнхий газраас баталжээ.
2024-2025 оны өвлийн улиралд шинээр Хо Ши Минь, Ордос, Санья, Хайнан болон Прага чиглэлүүдийн нислэг нэмэгджээ. Түүнчлэн орон нутгийн хуваарьт нислэгт “МИАТ” ТӨХК 8 чиглэлд 660 нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.
Та бүхэн доорх зургуудаас нислэгийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээллийг харна уу.