Нярай хүүхдээ хаясан ээжийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

0

Прокурорын байгууллага 2024 оны 9 дугээр сарын
09-нөөс 13-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг
бүртгэлтийн 41298, мөрдөн байцаалтын 2849 хэрэгт
хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа
гүйцэтгүүлэхээр нийт 445 даалгавар бичгээр өгч,
эрүүгийн 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд
шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл
мэндийн халдашгүй байдлын эсрэг 106, Хөдөлгөөний
аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын
журмын эсрэг 52, өмчлөх эрхийн эсрэг 50, Хүний
бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7,
Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хүний амьд явах
эрхийн эсрэг 2, Авлига, албан тушаалын болон
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль
бусаар ашиглах тус бүр 1 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн хэргээс тодруулбал:
Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Б.П нь
хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан
дэмжих үүргээсээ зайлсхийж нярай хүүхдээ хаясан
хэрэгт Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 /
Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/-т
зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн
эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *