“Оюутолгой” орд дээр өмнөх Засгийн газрын байр суурийг үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлэв

0

Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Н.Учрал “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд хамтын ажиллагааг харилцан үр ашигтай байх, төслийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар санал солилцов.

Сайд Н.Учрал “Оюутолгой” ордоос Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх, гэрээг сайжруулах чиг үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийг ахалж буйн хувиар Монгол Улсын стратегийн чухал орд газарт түшиглэсэн энэхүү хамтын ажиллагааг цаашид харилцан үр ашигтай байх, ард түмний хүртэх хувийг нэмэгдүүлэхэд анхаарч, өмнөх Засгийн газрын байр суурийг үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлэв.

Хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер “Оюутолгой” ХХК-ийн шинэчилсэн стратеги нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдаж байгааг дурдаад цаашид хамтын ажиллагааг үр дүнтэй байхад анхаарч, нээлттэй, ил тод хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *