ХОТЫН ХАТ СУУСАН МЕНЕЖЕР

0

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Жигжидсүрэнгийн Сандагсүрэн. Эдгээр албан тушаалын цаг хугацаа өнгөрсөн цаг дээр бичигдсэн нь харамсалтай ч тэрбээр яах аргагүй мерит зарчмаар дэвшсэн мэргэшсэн удирдагчдын нэг. Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь нь оршин сууж, авто замын түгжрэл, агаарын бохирдол, ажлын байрны хомсдол, нийтийн тээврийн дутагдал гаарсан энэ үед хотыг удирдана гэдэг амар биш.

Наанадаж хороо, цаашлаад дүүргийн ажил амьдралын үнэнтэй нүүр тулж, шийдвэр, шийдэл гаргаж үзсэн хүн байх ёстой. Ж.Сандагсүрэнг Сонгинохайрханы Засаг даргаар томилогдсон 2016 онд энэ дүүрэг гурван ээлжийн сургуультай, цэцэрлэгийн хомсдолтой, өрхийн эмнэлэг, хороо хорины үйлчилгээ тааруу байв. Тэр гэрэлтүүлэг, камер, зам, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг багтаасан шинэ стратеги төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ батлуулаад зогсохгүй, гол нь хэрэгжүүлж чадсан билээ. Түүнийг 2016 онд ажлаа авахад Сонгинохайрхан дүүрэгт жилд 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ордог байлаа. Энэ дүнг тэрбээр 2020 он гэхэд 180 тэрбумд хүргэж чадсан. Гурван ээлжээр хичээллэдэг найман сургуулийг хоёр ээлжид шилжүүлж, дүүргийн хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг 86 хувьд хүргэн, Жишиг эмнэлэг, Баянхошууны амбулаторын өргөтгөл, Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийг ашиглалтад оруулав. Мөн номын сантай таван цэцэрлэгт хүрээлэн байгуулж, 54 км авто замыг ашиглалтад оруулсан гавьяа Ж.Сандагсүрэнд хамаатай. Энэ үр дүнгээ тэрбээр 2020-2024 онд улам бүр лавшруулж, НИТХ-ын төлөөлөгчийн хувиар түүхэнд байхгүй хөрөнгө оруулалтыг Сонгино руу чиглүүлэв. Дөрвөн жилийн дотор дүүрэгт 430 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулснаар сургууль, цэцэрлэгийн хүртээмж 90 хувьд хүрсэн.

Түүнчлэн Ж.Сандагсүрэн нийслэлийн хамгийн том өргөн чөлөө, зургаан эгнээ зам, хамгийн олон авто зогсоол, улсдаа хүчин чадлаараа тэргүүлэх нэгдсэн эмнэлэг, Хүүхэд, залуучуудын театрыг барих зэрэг их ажлыг санаачилсан хүний нэг. Гол нь бодит үр дүнд хүргэсэн билээ.

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогчийн хувиар “Аqua garden” хотхон,“S outlet” дэлгүүр, “Шунхлай” ШТС-ыгбуулгах зэрэг зоримог ажлуудыг эхлүүлж, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын даргын хувиар дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахалтай “тэмцэх” үүрэг хүлээсэн.

Хотын амьдрал бүү хэл хүний амьдрал ч жирийн харилцаагаар үргэлжлэх боломжгүй болсон тэр цаг үед Ж.Сандагсүрэн Улаанбаатарын өнцөг булан бүрт хүрч, галын шугам дээр ажиллаж байлаа. Харамсалтай нь зарим үед зөв нь бурууддагийн үлгэрээр “ногоон автобус”- ны хэргээр тухайн үеийн Нийслэлийн удирдлагыг чөлөөлөхөд тэр багийн зарчмаа барьж, өөрийн хүсэлтээр ажлаа өгөн АТГ-т шалгагдсан. Хагас жил гаруй үргэлжилсэн шалгалтын эцэст түүний гэм буруугүй нь тогтоогдож, прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс өдгөө НИТХ-д Сонгинохайрхан дүүргээсээ дахин нэр дэвшиж байна. Түүнд эргэлзэх хэрэггүй. Хотыг холын хүн удирдах боломжгүй. Харин Улаанбаатарыг хотоо таньсан, мэдсэн, ойлгодог хүн л удирдана. Бидний бүтээсэн энэ хотод өөрчлөх, засах эрхийг дахин өгцгөөе, Засаг Сандагаад.

2024 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигчийн штабаас бэлтгэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *