Ж.Сандагсүрэн: Гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд Ханын материалд 9.2 га газрыг чөлөөлөөд байна
НИТХ-ын сонгуулийн VI тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Ундармаа ахмадууд чөлөөт цагаа өнгөрөөх, хөгжих ахмадын хөгжлийн төвийг Сонгинохайрхан дүүрэгт нэмж байгуулахаар төлөвлөж байгаа талаар онцоллоо.
НИТХ-ын сонгуулийн VI тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Ундармаа:
-Сонгинохайрхан дүүрэг 34 мянган ахмадтай. Манай дүүрэг ахмадын төвтэй. Гэхдээ ахмадын төвтэй ч гэсэн олон ахмад настанд үйлчлэх боломжгүй. Гэрээс нь хол учраас очиж чаддаггүй. “20 минутын хот” төслийн хүрээнд ахмадууд гэрээсээ гараад ахмадын төвдөө очдог боломжийг бүрдүүлэх ёстой. Тэгэхээр Өнөр төв, Баянхошуунд ч юм уу ахмадын хөгжлийн төвийг шинээр нэмж байгуулах шаардлагатай. Мөрийн хөтөлбөрт байгуулахаар тусгаад байна.
Хүний хөгжил, нийгмийн хамгааллын хүрээнд 1-2 насны хүүхдийг яслийн үйлчилгээнд хамруулах, цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах, тарах цагийн зохицуулалтыг хийх замаар эцэг, эхчүүдийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ. Мөн идэвхтэй, бүтээлч иргэн, гэр бүлийг төлөвшүүлэх бодлогын хүрээнд “Аав, эрчүүд” “Чанартай амьдрал-аавуудын оролцоо” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэв.