Баянголчууд Д.Ихбаярыг дахин сонгох таван шалтгаан

0

НИТХ-ын сонгуулийн Нэгдүгээр тойрог, Нийслэлийн
Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Дашнямын
Ихбаярыг сонгох таван шалтгааныг та бүхэнд хүргэж
байна.
Зөв хандлагатай, “гавал” залуу
Олны дунд “гавал сурагч”, “Гавал оюутан” гэсэн
нэршил байдгийг сонсож дуулаагүй хүн ховор биз ээ.
Тэгвэл Д.Ихбаяр тэр хэлц үгэнд яг тохирох залуу.
Ойлгоц сайтай, хичээнгүй сурагч байсан тэрбээр дунд
сургуулиа 15, дээд сургуулиа /МУИС/ 19 настайдаа
төгссөн.
Хөдөлмөрийн гараагаа “Их засаг” олон улсын их
сургуулийн гадаад харилцааны менежерээр ажиллаж
эхлүүлсэн тэрээр хэдхэн сарын дараа “Их засаг
лицей” сургуулийн захирлаар томилогдож, таван жил ажилласан байдаг. Ажиллангаа Их засаг их
сургуульдаа бакалавр, Хүмүүнлэгийн их сургуульд
магистрын зэрэг хамгаалжээ. Сурах эрмэлзэлтэй,
ажил, сургуулийг хослуулж, хоёуланд нь зорилгодоо
хүрсэн нь орчин үеийн залуусын олон талбарт ихийг
амжуулах хүслийг амьдрал дээр биелүүлсэн гэлтэй.
Хандлага зөв гэсний тухайд, МУИС төгсөөд Лондонд
гурван жил сурснаа намтартаа огт бичдэггүй нь
улстөрч хүнд байх ёстой зарчимч хандлага юм болов
уу гэж бодлоо. Яг төгсөөгүй ч юм уу, ер ямар ч
шалтгаан байж болно. Ямар ч байсан том сургуулийн гурван сарын курст сураад нэрийг нь намтартаа
биччихдэг нөхдөөс арай л өөр гэдэг нь ганц энэ
хандлагаас нь мэдрэгдэх мэт.

Байгууллага “босгодог” хүн
Том ч бай, жижиг ч бай хамаагүй, ер байгууллага
босгоно гэдэг хэцүү. Тэр тусмаа дөнгөж төрийн
албанд шилжиж очсон 26 настай залууд ийм
хариуцлага ногдоно гэдэг орчин үед бол ховор
тохиол. Тэгвэл тэр ховор тохиол Д.Ихбаярт хоёр ч
удаа дараалаад тохиолдсон байх юм. Тэрээр эхлээд
төрөлх Баянгол дүүргийнхээ гэр бүл, хүүхэд
залуучуудын хөгжлийн газрын анхны даргаар
томилогдож, үйл ажиллагааг нь жигдрүүлснийхээ
дараа мөн л шинээр байгуулагдсан Жижиг дунд
үйлдвэрийн газрын даргаар ажиллажээ. Энд ажиллахдаа тэр хийе, бүтээе гэсэн хүсэлтэй иргэдэд зээл өгөхөөс эхлээд хийсэн бүтээгдэхүүнийг зарахад нь хүртел оролцож, өвөл зунгүй халуунд халж,
хүйтэнд хөрч залуу хүний эрч хүчээр ажиллаж
байсныг олон хүн дурсдаг.
Дунд, дээд сургуулиа анги дэвшиж төгссөн, бага
залуудаа улсын чухал алба хүлээж авч хөл дээр нь
босгосон өгөгдөл, туршлага, хандлагын нийлэмж нь
түүнийг цаашид төрд хариуцлагатай алба хаших суурь болсон нь мэдээж. Түүнээс хойш тэрбээр СХД-ийн
Хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний
хэлтсийн дарга, Нийслэлийн МАН-д хэлтсийн дарга,
Нийслэлийн Засаг даргын Инновац, технологийн асуудал эрхэлсэн орлогч хүртэл дэвшиж ажилласан юм.

Хөгжлийн замыг таньж мэдсэн хүн
Д.Ихбаяр “Инноваци, хөгжлийн төслүүд”-ийг
хариусан жилүүддээ нийслэлчуудийн үүрдэг ачааг
багагүй хөнгөлж, их цаг хугацааг нь хэмнэж өгсөн
гэдгийг баттай хэлнэ. Нийслэл 70 гаруй зөвшөөрлийг
цахимд шилжүүлж, цөөнгүй зөвшөөрлийг хүчингүй
болгосноор хотын эдийн засгийн урсгал өмнөхөөсөө
хавьгүй хурдассан нь үнэн. Одоо Нийслэлийн тусгай
зөвшөөрлийн цахим системд “Худалдаа”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ”, “Ахуйн үйлчилгээ” зэрэг 145
тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах үйлчилгээ
бүртгэлтэй байгаа. Өмнө нь энэ 145 төрлийн зөвшөөрлийг авахын тулд өөрийн биеэр явдаг, тусдаа олон байгууллагын бичиг баримтыг мөн л өөрийн биеэр явж бүрдүүлдэг байлаа.
Тэгэхээр, “Нийслэлийн тусгай зөвшөөрлийн цахим
систем” байгаагүй бол яах вэ, “Одоо эргээд тэр үе рүү
буцвал яах вэ* гэж төсөөлөхөд л Д.Ихбаярын хийх
гэж зорьсон, хамтдаа хэрэгжүүлсэн ажлын үр дүн
танд бага ч атугай төсөөлөгдөх болов уу.

Цар тахлыг хазаарлав
Д.Ихбаярыг “Инноваци, хөгжлийн төслууд”-ийг
хариуцаад удаагүй байхад дэлхий нийтийг хамарсан
цар тахал дэгдсэн. Түүхэнд үлдэх нь гарцаагүй энэ
хүнд үед улс орнууд үндсэндээ тархалтыг хэрхэн
хязгаарлах вэ, хөл хориотой, хамгийн хүнд үед ч эмх
цэгцийг хангах вэ, эдийн засгийн эргэлтээ байж
болох хамгийн өндөр түвшинд байлгах вэ гэдэг
өрсөлдөөн өрнөсөн юм. Манайд ч ялгаагүй, 3.5 сая
иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалах төрийн
албаны ажил үүргийг эмх цэгцтэй зохион байгуулах,
замбараагүй байдал гаргуулахгүй байх даалгавар
оногдсон. Зөв зохион байгуулж, тархалтыг хянаж
чадах эсэхээс дараа, дараагийн ажлууд хамаарч
байв. Д.Ихбаярын удирдсан байгууллага энэ үед
аргагуй л чиг үүргээ харуулж, QR кодыг ашиглан
зохион байгуулж чадсан. Манай улсын цааш,
цаашдын амжилт, амжилт ч гэж / ДЭМБ манай улсыг
цар тахлыг хамгийн бага хохиролтой давсан гэж
үнэлсэн/, одоо энэ дайтай байгаад Д.Ихбаярын
сийрэг ухаан, зөв сэтгэж, хурдтай ажиллах чадварын
хүч бий.

Залуу ч зангарагтай улстөрч
Улстөрч хүнд ажлын туршлага чухал. Хийж байсан
ажлын хариуцлага, далайц үүнд чухал байр суурь
эзэлдэг. Тиймдээ ч “Төрийн сайд, Парламентын
гишүүн байсан” гэдэг намтар сонгогчдод тухайн нэр
дэвшигчийн талаар шууд ойлголт өгдөг билээ. Тэгвэл
Д.Ихбаяр НИТХ дахь МАН-ын бүлгийг даргалж
байсан хүн.
Нийслэл бол онцгой статустай /Хуулиар
баталгаажуулсан/, их айл. Улс доторх улс. НИТХ бол
энэ улс доторх улсын Парламент. Хүн амын талаас илүү нь оршин сууж, эдийн засгийн 70 хувийг бий
болгодог гэдэг үзүүлэлт л үүнийг хангалттай
харуулна. Түүнийг баянголчуудыг төлөөлөн НИТХ-д
суусан жилүүдэд дүүргийн орлого, зарлага буюу
бүтээн байгуулалт маш ихээр өссөн.
Энэ том айлын Парламентад эрх баригч намын бүлгийг даргална гэдэг явдал хол, зангарагтай
улстөрчийн шинж. Ухаалаг, зөв хандлагатай, ажилсаг,
хөгжлийг яаж ойртуулах, зам хэрхэн товчлох
боломжийг олоод харчихсан, хамгийн хүнд хэцүү үед
ч сийрэг сэтгэдэг, зангаратай залуу улстөрч
Д.Ихбаярт амжилт хүсье.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *