Нэр дэвшигч Л.Ариунтуяагийн нэр хүндэд халдсан мэдээллийг хуулийн байгууллагад шалгуулна

0

2024 оны НИТХ-ын сонгуулийн 9-р тойрогт Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Лхаасүрэнгийн Ариунтуяагийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацаж байгаад харамсч байна.

Дээрх мэдээлэл нь улстөрчийн хөрөнгө оруулгын мэдээллийг илт засан өөрчилж, тоо баримтыг нэмсний зэрэгцээ хувь хүний нэр хүндэд халдаж гүтгэж, доромжилсон агуулгатай байна.

Иймд сонгуулийн үеэр нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл олон нийтэд тараах нь эрүүгийн гэмт хэрэг гэдгийг сануулахын зэрэгцээ бид дээрх худал мэдээллийг хуулийн байгууллагад гомдол гарган шалгуулах болсноо мэдэгдэж байна.

Чингэлтэй дүүргийн МАН-ын штаб

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *