Ойн хөнөөлт шавжтай тэмцэж, 1.9 тэрбум модыг доройтолд өртөн хатаж хуурайших эрсдэлээс хамгаалжээ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж ургуулахаас гадна ойн хөнөөлт шавжтай
тэмцэх ажлыг 341 мян.га талбайд хийснээр 1.9 тэрбум модыг доройтолд өртөн, хатаж хуурайших
эрсдэлээс хамгаалжээ.
Түүнлэн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энд 1.2 сая тарьц, суулгац үржүүлж, байгууллага, аж ахуйн
нэгж, иргэдэд нийлүүлж байна.
Энэ онд ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааны ажлыг 16 аймгийн 98 сумын 2.5 сая га
талбайд хийж, 490.4 мянган га талбайд голомт үүсээд байгааг тогтоосон байна. Өнгөрсөн жил 283
мянган га талбайг хортон шавжаас хамгаалсан бол энэ 341 мянган га талбайд хамарсан талаар ЕТГ- ын мэдээлэлд дурдсан байна.
Монгол Улсын Ерөнхийлегч Ухнаагийн Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах
монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах,
ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод”
үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2021 оны 10
дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигийг гаргасан юм.