Пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгахыг зөвлөв

0

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны зургаа, гал түймрийн 36 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид зургаан иргэний аюулгүй байдлыг ханган, 1 тэрбум 743 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

Гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа ихсэж байгаа тул пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөлөө.

Намар есдүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг.

Иймд ногоон бүсэд зорчихдоо ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлээрэй гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *