Аюулт үзэгдэл, ослын 92 дуудлагаар ажиллаж, 10 иргэний амь насыг авран хамгаалжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 19 аймгийн долоон суманд аюулт үзэгдэл, ослын 92 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 74 нь гал түймэр, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна