Б.Энх-Од: Цэргийн төв эмнэлэг алба хаагчдаа хяналтын шинжилгээнд хамруулсан. Сөрөг гэсэн хариу гарсан

0

ДОХ-ын халдвартай иргэн Цэргийн төв эмнэлэгт нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийг ДОХ-ын халдвар тээгч гэдгийг нь мэдэлгүй эмчилгээ хийж, бөөрний диализ аппарат залгаж, задлан шинжилгээ хийснээр эмч, ажилчид халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл гараад буй юм.

Энэ талаар тус эмнэлгийн дарга, хурандаа Б.Энх-Од, “ХӨСҮТ-ийн ДОХ бэлгийн замаар дамжих халдвар өвчний тандалт судалгааны албанаас өчигдөр манай эмнэлэгт шалгалтаар ирээд явсан. Өнөөдөр ЭМЯ-ны Эмчилгээний хяналтын шалгалтынхан ирсэн байна. Тухайн үед ямар нөхцөл байдалтай байсан. Ямар нэгэн алдаа дутагдал гарсан уу. Эмчилгээ, үйлчилгээний явцад сайдын тушаал зөрчсөн үү. Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байгаа алба хаагчдад ямар нэгэн эрсдэл учирсан уу гэдэг дээр судалгаа хийж, хяналт тавиад асуумж аваад явж байна. Хариу хараахан гараагүй байгаа. Бид эхний байдлаар алба хаагчдаа хяналтын шинжилгээнд хамруулсан. Сөрөг гэсэн хариу гарсан” гэлээ.

Эх сурвалж : Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *